11 анги нийгмийн давхраажилт

Сэдэв: Нийгмийн давхраажилт
Нийгмийн давхраажилт
1 / 23
next
Slide 1: Slide
НийгэмSecondary Education

This lesson contains 23 slides, with interactive quizzes and text slides.

time-iconLesson duration is: 25 min

Items in this lesson

Сэдэв: Нийгмийн давхраажилт
Нийгмийн давхраажилт

Slide 1 - Slide

This item has no instructions

Зорилго:
Нийгмийн давхраажилтын талаарх онолын тайлбаруудад тулгуурлан, нийгэмд
өөрийн эзлэх байр суурь, түүнийг өөрчлөх суваг, боломжийг тодорхойлох  
Зорилт
  • Нийгмийн давхраажилтын онолын тайлбаруудыг мэдэх
  • Онол, тайлбаруудад тулгуурлан нийгэмд эзлэх өөрийн байр суурь, өөрчлөх боломжийг тодорхойлох

Slide 2 - Slide

This item has no instructions

Баримт мэдээлэлд дүн шинжилгээ хийгээрэй
Америкийн судлаач Ө.Күүс 1990-ээд онд нийгэм-эдийн засгийн ялгаа бүхий гурван ангийн хүмүүс өөрсдийн өвчний шинж тэмдгийг хэрхэн тайлбарладаг болохыг судалжээ. Тэрээр    
1) Эдийн засаг, санхүүгийн хувьд хамгийн амжилттай байгаа
2) Цалингаараа амьдардаг дундаж хэсгийнхнийг
3) Ур чадвараар бага, даржин амьдралтай хэсгийнхнийг багтаан судалсан байна.
Нэг дэх ангийн хүмүүс өвчний нэг шинж тэмдэг илрэхэд эмчид хандаж эрүүл мэндийн
үйлчилгээ эрэлхийлэхэд бэлэн байсан бол харин гурав дахь ангийн хүмүүсийн 75 хувь нь өвчний 17 шинж тэмдгийн 10-ыг эмнэлэгт үзүүлэх ноцтой шинж биш гэж үзжээ. 2013 онд ЭМШУИС-иас хийсэн судалгаагаар бага орлоготой хүн ам, хөдөөгийн малчид, оюутан залуус эрүүл мэндийн үйлчилгээний бодит хэрэгцээ тулгарах үед эмнэлгээр үйлчлүүлдэг болох нь тогтоогджээ. 

Slide 3 - Slide

This item has no instructions

Нийгмийн гишүүдийн эрүүл мэндийн үйлчилгээ авах зан үйлд юу нөлөөлж байна вэ?

Slide 4 - Open question

This item has no instructions

2. Ө.Күүс нийгмийн гишүүдийг гурван ангид хуваан судалсны учир юу вэ?

Slide 5 - Open question

This item has no instructions

3. Анги гэдгийг юу гэж ойлгож байна вэ?

Slide 6 - Open question

This item has no instructions

Америкийн судлаач Ө.Күүс
(1990 он)
  • Өвчин эмгэг үүсдэг гэх нь зөвхөн физиологи, биологийн талаас хийж буй тайлбар,түүнд нөлөөлөгч нийгмийн хүчин зүйлийг орхигдуулсан
  • Ангийн ялгаа эрүүл мэндийн үйлчилгээ авах үйлдэл, хандлагын ялгаанд хүргэдэг болохыг нотолсон

Slide 7 - Slide

This item has no instructions

Социологч Д.Датон 
Ядуу хүмүүс бодит хэрэгцээнээс бага эрүүл мэндийн үйлчилгээ авч байгаа нь 
- Санхүүгийн боломж
- Ядуусын соёл
- Нийгмийн институтийн саад бэрхшээл 

Slide 8 - Slide

This item has no instructions

Slide 9 - Slide

This item has no instructions

Slide 10 - Slide

This item has no instructions

Slide 11 - Slide

This item has no instructions

А нь 1974 онд Налайх дүүрэгт уурхайчин А-ийн гэр бүлд төрсөн. 1980-н онд 8 дугаар анги төгссөн. 1982 онд мэргэжлийн сургууль төгсөн уурхайчин болсон. 1990-1995 онд Налайхын уурхайд уурхайчнаар ажилласан. 1995 оноос хойш хувиараа нүүрс олборлож байна. Сарын орлого 600 000 төгрөг. Эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг. 
Б нь 1974 онд Улаанбаатар хотод Б гэдэг эмэгтэйн гэр бүлд төрсөн. 1985 онд гэрээсээ дайжсан. Мөн онд сургуулиасаа гарсан. Хулгайн гэмт хэрэг удаа дараа үйлдсэний учир 10 гаруй жилийг шоронд хоригдсон ба өөрийн гэсэн гэр оронгүй. Эхнэргүй мөн хүүхэдгүй.
В нь 1974 онд Швейцар улсын Женев хотноо дипломатч В-н гэрийн бүлд төрсөн. 1992 онд бүрэн дунд боловсролыг эзэмшсэн. 1996 онд Оксфордын их сургууль төгссөн. 1998 онд тус сургуульд магистрын зэрэг хамгаалсан. 1998 онд өөрийн компаниа байгуулсан. 2012 оноос хойш дэд сайдаар ажиллаж байгаа. Сарын орлого 30 сая төгрөг. Эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг.
Г нь 1974 онд Өвөрхангай аймгийн Хужирт сумын малчин Г-ийн гэр бүлд төрсөн. 1992 онд бүрэн дунд боловсрол эзэмшсэн. 1996 онд их сургууль төгссөн. 1996-1998 онд банкны эдийн засагчаар ажилласан. 1998-2002 онд салбарын захирал, 2002-2010 онд банкны дотоод аудитын газрын дарга, 2010 оноос хойш дэд захирлын албыг хашиж байна. Сарын орлого 10 сая төгрөг. Эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг.
Алхам 1. Тохиолдол шинжлээрэй

Slide 12 - Slide

This item has no instructions

Тохиолдлууд дахь А,Б,В,Г нарын байр суурь хоорондоо ялгаатай байгаад юу юу нөлөөлсөн байна бэ?

Slide 13 - Open question

хувийн болон нийгмийн шинжээр ялгарах
А,Б,В,Г -ийн хэнийг нь хамгийн дээд, хэнийг нь хамгийн доод шатлалд оруулахаар байна вэ? Эрэмбэлээд учрыг нь тайлбарлаарай.

Slide 14 - Open question

This item has no instructions

А,Б,В,Г нарын эрхэлж буй ажил, сарын орлого, харилцан адилгүй ялгаатай байгаа нь давхраажилтыг тайлбарладаг ямар онолын тайлбартай хамааралтай байна вэ? Үндэслэл гаргаж тайлбарлаарай.

Slide 15 - Open question

This item has no instructions

Slide 16 - Slide

This item has no instructions

Орчин үед нийгмийн давхраажилтыг хэрхэн судалж байна вэ?
Зөрчилдөөний онол:
  • Марксын ангийн ялгаа нь ашиг сонирхлын ялгаа, улмаар зөрчилд хүргэдэг гэсэн санаанд тулгуурладаг ч ангийн ялгарлыг өмчийн гэхээсээ эрх мэдлийн ялгаатай түлхүү холбон үзсэн. 
  • Aшиг сонирхлын ялгаа нь зохион байгуулагдсан шинжтэй эрх мэдлийн (бюрократ байгууллага болон улс төрийн) бүтцэд тусгалаа олдог. 
  • Орчин үеийн нийгэмд бюрократ байгууллагад эрх мэдэл ажилтнуудад тэгш бусаар хуваарилагдсан байдаг нь ноёрхогч хийгээд дагагч гэсэн хоёр ангид хуваагдахад хүргэдэг.

Slide 17 - Slide

This item has no instructions

Шүүмжлэлт онол
Шүүмжлэлт онол 
Е.О.Райт: Өмчөөс гадна орлого, эрхэлж буй ажил мэргэжил гэсэн бусад хүчин зүйлсийг чухалчилж үзсэн
Бүтэц чиг үүргийн онол
Э.Дюркгейм: нэр хүнд, ажил мэргэжлийн байр суурийн ялгарлыг
нийгмийн давхраажилтын суурь шалтгаан гэж үздэг. Тэд хөдөлмөрийн хуваарь нийгмийн зохион байгуулалтын үндэс болохын зэрэгцээ тэгш бус байдалд хүргэх үндсэн шалтгаан гэжээ.
Т.Парсонс: нийгэмд зонхилж байгаа үнэлэмжийн дагуу хүмүүс бусад
хүмүүсээрээ үнэлэгдэж, зэрэглэгдэж байдаг. Тэгэхээр бүх нийгэмд байр суурийн нэр хүндээс хамаарсан шатлал оршин байдаг.

Slide 18 - Slide

This item has no instructions

Янки хотын нийгмийн давхраажилтыг судалсан
судлаач бол Ë.Уорнåр юм. Тэрээр хувь хүний ангийн харьяаллыг нийгэм, эдийн засгийн үзүүлэлтээр хэмжих бус, харин бусад хүмүүсийн зүгээс үнэлэх нэр хүндийн субьåктив үнэлгээ, хүндлэлээр хэмжих загварыг боловсруулсан юм. Тодруулбал, дэлгүүрийн эзэн, эмчийг нэр хүндээр өөрөөсөө илүү гэж үзвэл түүнийг дэлгүүрийн эзнээс дээд ангид оруулж судална.
Девис ба Мур: нэг хэсэг байр суурь нь бусдаас илүү чухал бөгөөд илүү өндөр ур чадварыг шаарддаг, хүмүүсийн сонирхлыг татахын зэрэгцээ илүү хүндлэл хүлээж байдаг. Тухайн нийгэмд чухал бөгөөд илүү нарийн ур чадвар шаардах хөдөлмөрийн нийлүүлэлт бага байх тохиолдолд хөдөлмөрийн зах зээлд илүү өндрөөр үнэлэгддэг гэж үздэг. 
Дункан: Àжил мэргэжлийн нэр хүндийг тодорхойлохдоо обьåктив шалгуурыг ашиглах үүднээс Дункан нийгэм, эдийн засгийн индåксийн аргачлалыг боловсруулсан. Энэхүү аргачлал нь ажил мэргэжлийн нэр хүндийн зэрэглэлийг тухайн хүний боловсрол, орлогын хэмжээгээр тодорхойлдог.

Slide 19 - Slide

This item has no instructions

Slide 20 - Slide

This item has no instructions

Slide 21 - Slide

This item has no instructions

Slide 22 - Slide

This item has no instructions

Slide 23 - Slide

This item has no instructions