Түүх

Байгаль хамгаалах ёс
1 / 12
next
Slide 1: Slide

This lesson contains 12 slides, with text slides.

Items in this lesson

Байгаль хамгаалах ёс

Slide 1 - Slide

Байгаль орчныг хамгаалах тухай ойлголт 
Байгаль орчныг хамгаалах тухай ойлголт нь Монголчуудын хувьд, түүнийг гадны ямар нэгэн хүч нөлөөнөөс халхалж хаацайлахын нэр бус, эвдрэл доройтолд орсных нь дараа нөхөн сэргээх арга замыг сүвэгчлэхийн ч нэр бус, харин тэрхүү болзошгүй доройтлоос урьдчилан сэргийлэхэд, байгалийн зүйд захирагдан, байгаль орчинтойгоо ухаалгаар зохицон амьдрах, газар дэлхийгээ эхтэйгээ зүйрлэн, хүндэтгэн дээдлэх, түүнд хүмүүнлэг сэтгэлээр хандан, амьтан ургамлыг нь энэрэн хайрлах, экологийн өндөр ёс зүйтэй байж нөөц баялгийг нь ариглан гамнахын нэр байж иржээ.

Slide 2 - Slide

Монголчууд байгаль орчноо хамгаалах талаар олон зууны баялаг уламжлалтай. Энэ нь малчин удмын монголчуудын оршсоор ирсэн газар нутаг, цаг уур, мал аж ахуйн онцлогтой холбоотой юм. Тэдний амьдралын хэв, маяг, аж төрөх ёс нь эрхэлж буй аж ахуйтайгаа бүх талаар зохилдож байдаг.

Үүний нэгэн адил мал аж ахуй нь бэлчээр, цаг уур,гол устай өөрөөр хэлбэл байгаль дэлхийтэй хүйн холбоотой. Эдгээр учир шалтгааны улмаас эртнээс нааш Монголчууд байгаль орчинтойгоо аядуу зөөлөн харьцаж, зохицож амьдарч иржээ.Ийн амьдарч ирэх явцад байгаль хамгаалах зан үйл, ёс заншил, уламжлал бүрэлдэн тогтож үеэс үед уламжлагдан ирсэн байна.

Slide 3 - Slide

Уламжлал гэдэг нь тухайлсан нийгэм, анги бүлэгт өнө удаан хугацааны туршид хадаглагдаж , үеэс үед дамжиж байдаг нийгэм, соёлын өвийн элементүүд бөгөөд нийгмийн объектууд, материаллаг хийгээд оюуны үнэт зүйлсийг агуулдаг
Зан заншил нь хүмүүжүүлэх хэрэглүүр гэж монголчууд үздэг. “Байгаль хамгаалах ёс заншил гэдэг нь өргөн хүрээтэй агаад нийгмийн харилцааг зохицуулагч, гоо зүйн хэрэгцээг хангагч, хүнийг хүмүүжүүлэгч хэрэгсэл юм. Ёс заншил нь хүн мэндлэхээс эхлээд ертөнцийн мөнх бусыг үзтэл амьдарч, ажиллаж, сурч боловсорч, хүмүүжиж, хөгжин дэвжих хүний нийгмийн хөгжлийн нэгэн томоохон хэлбэр юм”  доктор ( Х.Нямбуу)

Slide 4 - Slide

-Судлаач Ж. Санжид: Монголчуудын байгаль хамгаалах ёс заншлыг: Билэгдэл, Хорио цээр, Үйлдэх зан үйл, Өгүүлэн үйлдэх, Хуульчлагдсан зан үйл, Домгоос үүдсэн зан үйл гэж тайлбарласан байдаг. Юуны өмнө, өвөг дээдсээс хойч үе, үр хүүхэддээ байгалиа хэрхэн хайрлаж хамгаалах зүй зохистой харьцах ёсыг насны онцлогт тохируулан заан сургаж байж.

Slide 5 - Slide

Монголчуудын цээрлэх ёс” хэмээх номонд: 3-8 насны хүүхдэд “ 
  • гал гаргаж тогловол зуд болдог,” 
  • “галд давс, ус бохир зүйл хийвэл нүд нь өвддөг”
  • ,  “нүүр амаар нь яр гардаг”
 гэх зэргээр багаас нь тэнгэр бурхан байгаль дэлхийг дээдлэн шүтэх үзлийг төлөвшүүлэхэд чиглүүлж байсан тухай өгүүлжээ. Аливаа үйлийг хийхдээ нар зөв эргэх,  Аянга цахилгааны үед анхаарал болгоомжтой байлгахын тулд нэг гэрт байгаа хүмүүс бүгдээрээ хэвтэж болохгүй, шагай тоглодоггүй,  Газар шороог зорилгогүй ухдаггүй,  Уул овоон дээрээс юм авдаггүй, Жимсийг мөчиртэй нь түүдэггүй, хэрэв ингэвэл дараагийн жил дахин ургаж үр шимээ өгөхгүй зэргээр хайрлан хамгаалах ухамсрыг төрүүлсээр иржээ.

Slide 6 - Slide

Гал тахихтай холбоотой үйлүүд, Долоон бурхны даллага авах, уул, овоо тахилгатай холбоотой зан үйл, худаг ус гаргах, түүний зан үйл, амьтныг хамгаалах үүднээс анчин хүний 108 цээрийг мэдэх зэрэгт суралцуулсаар иржээ. Ингэснээр байгаль хамгаалах зан үйлийн 30 орчим хувийг эзэмшдэг байна.

Slide 7 - Slide

Мөн өвөг дээдэс маань уудам монгол орныхоо уул толгод, даваа гүвээ, ус гол, тал хөндий, ургамал өвс, хөвч ойнхоо ил төрхийг төдийгүй, далд баялгийг нарийн шинжих, танин мэдэх сайтар тунгаан бодож, түүний гоо үзэмж сүр жавхаа, шинж төрхийг нь тааруулан оноож өгсөн нэр нь хүртэл гайхалтай бөгөөд яруу билээ. Жишээ нь: Алтай таван богд, Хан хөхий, Мөнх хан, Галбын говь, Чандага гол гэх мэт сайхан нэр нь хүртэл Монгол хүн байгаль орчиндоо хандах хандлага, хайрлан хамгаалах үзэл бодлын илэрхийлэл юм.

Slide 8 - Slide

БАЙГАЛЬ ХАМГААЛАХ ТӨРТ ЁС,БАЙГАЛЬ ХАМГААЛАХ ЭРТНИЙ ХУУЛЬ ЦААЗААС
Эртний монголчууд байгалиа хайрлан хамгаалах уламжлалаа төрийн бодлогодоо тусган хэрэгжүүлж байсан ард түмэн. Тэртээх 2200 жилийн өмнө Хүннүүчүүд Отгонтэнгэр уулыг тахиж зун, намрын цагт их тайлган хийдэг байсан байна. Бидэнд өвлөгдөн ирсэн байгаль хамгаалалыг хуулчилсан анхы хууль бол Чингис хааны алдарт “Их Засаг” хууль, “Алтан хааны цааз бичиг”, Монголын Их Юан гүрний “нэвтэрхий хууль”, “Дөчин дөрвөн хоёр их цааз”, “Ойрадын цааз” болон арван зургадугаар зууны “Халх Журам” хэмээх хууль цаазын бичиг, “Зарлигаар тогтоосон Монгол улсын хууль зүйн бичиг”-т монгол төрийн бодлого тусгагдсаар ирсэн байдаг юм.

Slide 9 - Slide

Арван гуравдугаар зууны үед Эзэн богд Чингис хааны “Их Засаг” хуульд газар,ус,бэлчээрийг зохистой ашиглах, байгалийн хэв, онгон төрхийг хадгалах, ариун тунгалаг байлгах асуудлыг монгол төрийн бодлогын түвшинд гаргаж хуульчилсан байдаг. “Их засаг” хуульд “Хэн ус руу шээвээс, өвс ургасан хойно газар нүхэлвээс, гал алдаж бэлчээр шатааваас цаазална” хэмээсэн байдаг нь байгаль хамгаалахад хичнээн их анхаарч хууль цааз зөрчигсдийг хичнээн хатуугаар цээрлүүлэн шийтгэж байсны нэг жишээ юм.
Их Юаны нэвтэрхий хуульд хүн ам, мал сүргийг байгалийн гамшгаас хамгаалах,байгалийн аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх асуудлыг тусгасан байдаг.‘’Монгол Ойрадын хууль” гарч байгалийн баялгийг ашиглах, байгаль хамгаалах хэм хэмжээг тогтоож гал түймрийг унтраах, ус үерийн аюулаас хүний амь аварсан хүнийг шагнаж урамшуулах журмыг анх удаа хуульчилж байжээ.  Халх Журам”-д Богд хан уул, Хан Хэнтий, Хөгнө Хан, Зорголхайрхан, Баян, Суман улаан , Төвхөн хан зэрэг арав гаруй уулыг дархлан хамгаалж, эдгээр газар ан гөрөө хийх, амьтан агнах, газар малтах,ухах, мод огтлох,бэлтгэх зэрэг үйл ажиллагааг хатуу цээрлэж хориглосон байдаг.

Slide 10 - Slide

Энэ бүгдээс дүгнэж үзхэд Монголчууд бид байгаль дэлхийгээ хайрлан, хамгаалах, хадгалах баялаг уламжлалтай ард түмэн байжээ. Өвөг дээдсээс уламжлагдан ирсэн энэ сайхан соёлын өвөө бид л сурч мэдэж хойч үедээ өвлүүлэн үлдээхгүй бол мартагдаж үгүй болоход ойрхон болоод байна.  Шинэ техник, технологи хөгжиж суурин соёл иргэншилд шилжсэн өнөө үед энэ ёс заншил, уламжлалаа мартаж үгүй хийх биш харин ч орчин үедээ нийцүүлэн баяжуулж боловсронгуй болгох хэрэгтэй.

Үүнийг сүүлийн үед бүх нийтийн экологийн боловсрол, соёл хүмүүжил гэж сургалтын төлөвлөгөөнд оруулах болсон нь сайшаалтай боловч сургалтын арга барил нь учир дутагдалтай гэж үзэж байна.  Хүн амьдралынхаа дадал хэвшлийн 70-80%-ийг 5-10 насанд олж авдаг байхад бид экологийн боловсролыг 9- 11 ангид буюу 15-16 настайд мөн их дээд сургуулийн 1-р курсд буюу 17-19 олгож байгаа нь үр дүнгээ бага өгч байна.

Slide 11 - Slide

НОМ ЗҮЙ
  • Ж.Өлзийсайхан, Н.Болдбаатар “Экологи, Байгаль хамгаалал” УБ., 2006 он О.Амархүү “Байгаль орчныг хамгаалах Монгол зан заншил, уламжлал” 
  • УБ 2000 он Ж.Санжид ”Гаднаас гал гуйдаггүй: Монголчуудын байгаль хамгаалах зан үйлээс “
  •  УБ., 1988 он Ж.Өлзийсайхан “Ардын сурган хүмүүжүүлэх зүйн зарим асуудал
  •  УБ., 2001 он  Р.Рэгзэндорж, Р.Ганзориг “Монгол ёс заншил” УБ., 2008 он

Slide 12 - Slide